МАН-ын Бага хурал хуралдаж, гэрээгээ зөрчсөн АН-ыг Хамтарсан Засгийн газраас гаргах, МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх шийдвэр гаргасан.
Бага хурлын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн зөвшөөрөөгүй тул огцрох өргөдлөө өгөхөөр болсон ч одоог өгөөгүй байна. Эх сурвалж, Л.Оюун-Эрдэнэ дараагийн Засгийн газарт өөрийнхөө хүмүүсийг сайдаар оруулах, яам авах тохироогоо хийж байгаа гэв.
МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал ирэх даваа гарагт хуралдаж , шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах товтой байгаа юм.

Leave a Reply