Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 3-нд болно. 22 өдрийн турш үргэлжлэх сонгуулийн сурталчилгааны кампанит ажил долоон өрсөлдөгчтэйгөөр өнөөдөр /2025.05.12/ эхэлж байна. Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёны хувьд бусад өрсөлдөгчөө бодвол нэр хүндтэй нэгэн. Түүний сонгуулийн кампанит ажлын нээлттэй зэрэгцээд Либерал Ардчилсан намын дэргэдэх Ардчиллын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Ногоон ном 2025” хэвлэгджээ....
